ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Ерөнхий төлөвлөгөө", 2021 оны  “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу  Тарагт сумын Засаг Даргын 2021 оны 03 дугаар сарын 05 өдрийн А/35   дугаар Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамжийг үндэслэн:

Төмс хүнсний ногооны зориулаллтай 5 га газрын

Шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулахын зориулаллтай 0,2 га газрын

Биеийн тамир, спортын байгууллаггын зориулалтай 0,24 га газрын

 

 ДУУДЛАГА ХУДАЛДАА 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар явагдана. 

Дуудлага худалдааг  ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВУУЛАХ ЖУРАМ  /Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт/-ын дагуу явуулна.

Оролцогчид 2021 оны 04 дугаар сарын 05-ны 09:00 цагаас 04 дүгээр сарын 07-ний өдрийн 15:00 цаг хүртэл газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү

  • Оролцогчид дуудаж буй газрын анхны үнийн 10% болох мөнгөн дүнг 100100029002 /Өвөрхангай аймгийн ГХБХБГазар/ тоот дансанд,
  • Оролцогчийн Улсийн тэмдэгтийн хураамжийг / itax.mta.mn хаягийн Төлбөрийн даалгавар цэс / -ээр үүсгэж Тарагт сумын ЗДТГ-ын 100101300941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаасан байх.

Жич: Гүйлгээний утган дээр- оролцогчийн нэр, регистрийн дугаар, утас, ДХ-ны тэмдэгтийн хураамж гэж бичих/

 Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дэнчин төлсөн баримт

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн сумын газрын даамал дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил , хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Газрын цахим бирж"-www.mle.mn " вэб сайт болон 89867467 утсаар лавлана уу.

ТАРАГТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР