Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажлын байрны сул орон тооны зар

Зарлал

Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчийн ажлын байрны сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл (041101), банк санхүү, даатгал (0412), эдийн засаг (0311)

Туршлага: Мэргэжлээрээ ажилласан болон орон нутгийн иргэн бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Дүн шинжилгээ хийх
  • Албан үүргээ мэргэжлийн түвшинд бүрэн хариуцах
  • Хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх
  • Бүтээлч, санаачлагатай, ажил хэрэгч байх
  • Компьютерийн хэрэглээний текстэн, хүснэгтэн, үзүүлэн бэлтгэх программ болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай байх
  • Төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн чадвартай байх
  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх

Хугацаа: Материалыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11:00 цагаас өмнө Тарагт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна.

Сонгон шалгаруулалтыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

  • Дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет

Лавлах утас: 99266055

Тарагт сумын Засаг даргын Тамгын газар

2021.03.19