2020 оны ГЗБТөлөвлөгөөнд тусгагдсан газар олголт:

2020 оны ГЗБТөлөвлөгөөнд тусгагдсан газар олголт:

6-н багийн хэмжээнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 20 иргэнд

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Өлзийт хорооллын 13 гудамжны Зүүн үзүүрүүдэд 1-2ш хашаа нэмж олгоно

ДГазрын нэгдсэн цахим мэдээллийн сан нэвтэрсэнтэй холбогдуулан  хүчин төгөлдөр бүхий захирамж шийдвэртэй газрыг бүрэн зурагжуулж /координаттай/ цахимжуулан УБГазраас ''Э'' дугаар олгодог болсонтой холбогдон  газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэт цаас шинэчлэгдсэн тул 2018 оноос өмнө олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх ажил хийгдэж байна.

Гэрчилгээ шинэчлэхэд шаардлагатай материал:

               - Газрын гэрчилгээ эх %,  гэрээний хамт

- Иргэний үнэмлэх

- Тухайн багийн ЗДаргаас Газрын байршилын Координат               

Засгийн газрын 2018 оны 182-р Тогтоол гарсантай холбогдуулан Улсын статистикийн газарт мал бүхий өрхөөр бүртгэгдсэн өрхүүдээс тавиул мал байрлаж буй газар нутгийн бүсчиллээс хамааран хонин толгой тутамд  Бэлчээрийн газрын төлбөр ноогдуулж, төлбөрийг 2019.01.01-ны өдрөөс эхлэн ноогдуулж эхэлсэн тул мал бүхий өрхүүд жилд төлөх төлбөрөө хугацаанд нь барагдуулж байхыг хүсье. Төлбөр барагдуулаагүй өрхөд ГМСангаас төлбөр+алданги тооцохыг анхааруулж байна. Багийн ЗДарга нарт мал бүхий өрхийн нэрсийн жагсаалт, малын тоо,  төлөх төлбөрийн мэдээллийг хүргүүлсэн. Мөн өвөлжөө, хаваржааны газрын жилийн төлбөр 4200 төгрөг болж өөрчлөгдсөн.

- Өвөлжөө 4200 төгрөг

- Хаваржаа 4200 төгрөг тус тус зориулалтаар авсан гэрчилгээний тоогоор газрын төлбөр төлнө.Холбоо барих утас: 95750047

https://cdn.greensoft.mn/uploads/users/1227/files/gariin-avlaga2.pdf -ээс холбогдох мэдээллийг үзнэ үү

ТАРАГТ СУМЫН ЗДТГАЗАР