2019 ОНЫ СУМЫН МАЛ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА.

Сумын Засаг даргын А/139 дугаар тоот захирамжаар байгуулагдсан мал тооллогын ажлын хэсэг отрын 1 хэсэг, 6 багийн 8 хэсэгт мал тооллогын ажлыг зохион байгууллаа. Тус онд 817 малчин өрх, 103 мал бүхий өрхийн нийт 251631 толгой мал тоологдлоо. Үүнээс: тэмээ 105, адуу 16280, үхэр 8513, хонь 130496, ямаа 96237 толгой тус тус тоологдлоо. Нийт малчдын тоо 1284, үүнээс эмэгтэй малчин 500 байна.