Хүний эрхийн үндэсний комиссоос сургалт зохион байгуулав.

Хүний эрхийн үндэсний комиссын  Өвөрхангай аймагт дахь  хүний эрхийн ажилтан Б.Отгонжаргал Тарагт сумын 60 ажилтан, албан хаагч, иргэдэд хүний эрхийн тухай ойлголт, жендэрийн тухай ерөнхий ойлголтуудыг өглөө. Сургалтын дараа иргэдийн сонирхсон асуултанд хариулж мэдээлэл өгсөн. Нийт сургалтанд хамрагдсан иргэдийн 12 нь ЕБС, 15 нь ЗДТГ, 9 нь ЭМТөв, 6 нь СӨББ, 1 нь Соёлын төвийн ажилтан, албан хаагч байна.