Хүнсний боловсруулах цех, шууд худалдааны төвийн нээлт болов.

09 дүгээр сарын 22-нд Япон улсын Жайка олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдсан Хүнсний боловсруулах цех, шууд худалдааны төвийн нээлтийг зохион байгууллаа. Нээлтэнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2 төлөөлөгч, Япон улсын Өвсний үндэс төслийн 8 төлөөлөгч, Өвөрхангай аймаг дахь Такикава клубын гишүүд, иргэд оролцлоо.