Сум хөгжүүлэх сан болон малжуулах сангийн ажлын хэсэг байгуулагдав.

10 дугаар сарын 01-ний байдлаар Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нийт 28 зээлдэгчийн 48388790 төгрөгийн зээл хугацаа хэтрэлттэй байна. Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төвлөрүүлэх ажлын хэсэг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдан, 2019 оны 10 дугаар сарын 20-ны дотор хугацаа хэтэрсэн зээлийг эргэн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. 

Мөн малжуулах ажлын эргэн төлөлтийг төвлөрүүлэх ажлын хэсэг байгуулагдан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор эргэн төвлөрүүлэлтийг хийхээр ажиллаж байна.