Төслийн удирдах нэгжээс ЗЗХ бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч нар Тарагт суманд ажиллалаа

Төслийн удирдах нэгжээс ЗЗХ бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Гүн-Уянга болон Байгальмаа нар 2019-02-25ны өдөр Тарагт суманд биечлэн ирж төслөөс засварлах ажлын байрны асуудлаар Аймгийн засаг дарга Ганболдтой уулзаж, Тарагт суманд төслөөс засварлах Бизнес төвийн нөхцөлтэй танилцан, сумын удирдлагуудаас засаг даргын орлогч М.Төрболд, 3-р  багийн засаг дарга Д.Баасандорж нартай уулзав. Мөн төсөлд хамрагдах хүсэлтээ өгсөн Гурамсан-Эрчис бүлгийн ахлагч Т.Чимэдгочоогийн одоогийн хийдэг бүтээгдэхүүнүүдийг үзэж танилцсан, Өсөх-Ирээдүй бүлгийн ахлагч Д.Жандагтай уулзаж, ажлын байр тоног төхөөрөмжтэй танилцсан, Урантомоо бүлгийн Чанцалмаагийн хийдэг бүтээгдэхүүнийг борлуулалтын цэг Мөнгөн-Өргөө дэлгүүр дээр очиж танилцсан болно.