Цагаан идээ, хүнсний ногоо боловсруулах сургалтыг Арвайхээр хотноо зохион байгууллаа.

Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл нь зээлэнд хамрагдаж үйл ажиллагаа явуулах хүсэлтээ өгсөн эмэгтэйчүүдийн бүлэгт 2019 оны 7 сарын 1-3-ны өдрүүдэд цагаан идээ боловсруулах, хүнсний ногоо боловсруулах сургалтуудыг Арвайхээр хотод зохион байгууллаа. Төсөл хэрэгжиж буй Тарагт, Төгрөг, Хархорин, Арвайхээр сумдын эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүдийн төлөөллүүд ирж сургалтад суулаа.