Зарлал

2019 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдах малчин өрхийг сонгон шалгаруулах ажлыг 2019 онд зохион байгуулах ажил эхэлж  байна.

          Иймд дараах шаардлага хангасан иргэд Тарагт сумын Нийгмийн халамж, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэнд материалаа бүрдүүлж өгнө үү.

ШААРДЛАГА

  • 18-45 насны 2-оос доошгүй ам бүлтэй байх
  • 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай байх
  • Урд онуудад малжуулах арга хэмжээнд хамрагдаагүй байх
  • Мал маллах сонирхолтой, мал маллагааны арга туршлагатай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Төсөлд хамрагдах тухай гараар бичсэн өргөдөл
  • Өрхийн гишүүдийн цахим үнэмлэхний хуулбар
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн баталгааны хуулбар
  • Боловсруулсан төлөвлөгөө, төсөл
  • Мал тооллогын "А" дансны хуулбар
  • Өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээтэй бол гэрчилгээний хуулбар

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХ ХУГАЦАА

2019 оны 07 сарын 03-ны 17:00 цаг хүртэл

 

ТАРАГТ СУМЫН ЗДТГ