Бизнес төсөл боловсруулах сургалтыг зохион байгууллаа.

           2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Тарагт суманд Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн хүрээнд МҮҮХХ-ны сургагч багш Гоохүү “Бизнес төсөл боловсруулах” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Их булаг багийн “Цагаан сэтгэл” бүлгээс Шоовдор, Чимэдлхам нар, Туяа багийн Гэрэлтуяа бүлгээс Оюунгэрэл, Норжмаа нар, Уртын багийн Ахандүүс бүлгээс Дуламсүрэн, Пүрэв нар, Алтантал багийн Урантомоо бүлгээс Чанцалмаа, Цэнгэлбат нар Хүрэмт багийн Гурамсан-эрчис бүлгийн Хэнмэдэхэв, Оюун-Эрдэнэ, Бадамхорлоо нар, Өсөх-ирээдүй бүлгийн Сосорбурам, Жандаг нар нийт 14 хүн сургалтад хамрагдлаа.

      Сургалт бүлгийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн судалгаа хийлгэж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг оновчтой тогтоох, шаардлагатай түүхий эдийн зах зээлийн үнийг судлуулах зэргээр оролцоонд тулгуурлаж явагдлаа. Бүлгийн төлөөллүүд сургалтаар мэдсэн зүйлсээ бусад гишүүддээ ойлгуулж, бизнес төслөө бүлгээрээ боловсруулж бүрэн гүйцэд болгохоо илэрхийлэн, сургалтаар загвар төсөлтэй болсон болно.

Сургалтын үеэр