Бүлэг зохион байгуулах тухай сургалт хийгдлээ

       2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Зах зээл ба бэлчээрийн  удирдлагын хөгжил төсөлд хамрагдах хүсэлтээ өгсөн  эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүдэд Монголын үйлдвэрлэл үйлчилгээний холбоо Төрийн бус байгууллагаас сургалт хийлээ.

      Төрийн бус байгууллагын багш Энхтуяа нь Тарагт суманд  ажиллахдаа Төслийн танилцуулгыг хийж, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг зохион байгуулах аргазүйн зөвөлгөөг өглөө. Уг сургалтад бүлэг бүрээс 4-5 хүн ирсэн бөгөөд төслийн мэдээлэл авахаар нийтдээ 30 орчим хүн цугларсан. Мөн төсөлд сонгогдох бүлгүүдэд цаашид хийгдэх сургалт мэдээлэл, хөрөнгө оруулалтын талаар танилцуулан, дундын сангийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

Сургалтын үеэр