Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх сангийн төсөл хэрэгжиж байна.

                                                                                                

 ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ

/нэмэлт санхүүжилт/

Санхүүжүүлэгч: НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /ХААХОУС/

Хэрэгжүүлэгч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Хугацаа: 2018-2021 он

Төслийн зорилго: Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал хөтөлбөр”, “Хоршоог хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн төсөл хэрэгжиж буй аймгуудын малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулах

Энэхүү төсөл нь 2018 оноос Тарагт суманд хэрэгжиж эхлэсэн. Суманд төслийн удирдах хороо байгуулагдсан бөгөөд ТУХ-ны даргаар М.Төрболд, гишүүдээр ЗДТГ-ын дарга Б.Батцэцэг, МЭҮТасгийн дарга Ш.Чулуунхүү, БОХУБайцаагч Ж.Батзориг, газрын даамал Э.Оюун-Эрдэнэ нар болон бүх багийн засаг дарга нар, төслийн ажилтнууд гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төслийн удирдах хороо нь холбогдох яам болон төслийн удирдах нэгжээс өгсөн чиг үүрэг, хөрөнгө оруулалтуудыг орон нутагтаа хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж байх үүрэгтэй юм.

Уг төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй.

  • Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь
  • Зах зээлийн хөгжил
  • Бизнесийн орчинг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх
  • Төслийн менежмент

Тарагт суманд БУБУАӨДЗ бүрэлдэхүүн хэсгийн ажилтнаар Т.Гэлэг-Ёндон, Зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн ажилтнаар Ц.Сувд-Эрдэнэ нар ажиллаж байна. Зах зээлийн хөгжлийн хүрээнд эмэгтэйчүүд давамгайлсан 6 бүлгийг сонгон бага хүүтэй зээлэнд хамруулж, төслөөс барьцаа хөрөнгийн 80 хүртэл хувийг батлан даан, мөн бүлгүүдийн ажиллах ажлын байрыг засварлаж өгөх юм. Төсөлд сонгогдсон эмэгтэйчүүд давамгайлсан бүлгүүдээ хэрэгцээнд нь үндэслэн чадавхжуулах сургалтууд хийгдэж, үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцож, туршлага солилцох аялалууд зохион байгуулагдсанаар бүлгүүд зах зээлээ өргөжүүлэх нөхцөл боломж бүрдэх юм. Одоогоор Тарагт суманд 5 бүлэг байгуулагдан материалаа ирүүлээд байна.

БУБУАӨДЗохицох нь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хамтын оролцооны аргад тулгуурлан бэлчээрийн зохистой ашиглалтыг хангах малчдын анхан шатны байгууллагыг бэхжүүлж, малчдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийнэ.