Тарагт сумын Засаг Даргын Тамгын газар, спортын хорооноос албан байгууллага болон иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ардын уламжлалт тоглоом наадгайг иргэдэд сурталчилан таниулах, хамт олныг төлөвшүүлэх зорилгоор "Мөсний баяр 2019" өвлийн спорт өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хүрэмт гол дээр зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 4 баг оролцож, 5н төрөлт спорт тэмцээнээр авхаалж самбаагаа сорилоо. Тэргүүн байрт ЗДТГазар, дэд байрт Соёлын төв, гутгаар байрт СӨББайгууллага тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнадсан.