Сумын төвийн камержуулалтын ажлыг хүлээн авлаа

2018-2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 40.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр сумын төвийг бүрэн камержуулах ажлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний 7/01 дугаар тогтоолоор баталж, 2018 онд тендер шалгаруулалтыг зохион байгуулав. Тендерт Чамин хаус ХХК шалгарч 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус компанитай 38795.0 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, камержуулалтыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгөв.  Үүнд: Сумын гудамж талбайд 4 цэгт 6 дүрс ажиглалтын дуран, хяналтын системийн тоног төхөөрөмж байрлуулан, шилэн кабелийн сүлжээгээр холбов. Хяналтын компьютер, дэлгэцийн хамт сумын цагдаагийн кабон байранд байрлуулснаар сумын төвийг бүрэн хянах боломжтой болов. Сумын төв бүхэлдээ камерт харагдаж байгаа тул асуудал тулгарсан иргэд цагдаагийн байгууллагат хандаж хяналтын камерыг шалгуулж болохоор боллоо.