Нийтийн сонсгол зохион байгуулав

Нийтийн сонсголын тухай хууль, Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын дагуу төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах ёстой. Үүний хүрээнд сонсгол хийх үндэслэлийг сумын Иргэний танхимаас хүсэлт гаргаснаар 2018 оны ОНХСангийн төсөв, гүйцэтгэлд 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр нийтийн сонсголыг зохион байгууллаа. Нийтийн сонсголоор Нийтийн сонсголын тухай хуулийн ач холбогдол, эрхзүйн зохицуулалт, 2018 оны ОНХСангийн төсөв, гүйцэтгэл, 2019 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан. Сонсголд нийт 42 иргэд, албан хаагчид оролцож, 5 иргэн саналаа хэлсэн.