Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгоно

Сумын Засаг даргын 2018 оны 12 сарын 19-ны А/153 дугаар захирамжаар Цэргийн тоо бүртгэл явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Ажлын хэсгийн ахлагчаар ЗДТГазрын дарга Б.Батцэцэг, архив бичиг хэргийн эрхлэгч Б.Тэгшжаргал, Багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж 2018 оны 12 сарын 22 өдрөөс 2019 оны 1 сарын 3-ны хооронд тус үйл ажиллагааг зохион байгуулсан.

Сумын хэмжээнд цэргийн насны нийт 888 эрэгтэй бүртгүүлсэн. Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй бол  Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлд, “Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Өөрөөр хэлбэл бүртгүүлээгүй буюу хаягандаа байхгүй 33 иргэнд тус бүр 100.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахаар болсон байна.