57.6 мянган иргэн хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс таван толгой-1072” хувьцаа эзэмших эрх үүсэв

Иргэдэд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт, мэдээллийг хүргэх, тэдний санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Гүүд сек” ХХК-тай хамтран ажиллаж, аймгийн хэмжээнд нийт 57.6 мянган иргэн хувьцааны данс нээлгэж, “Эрдэнэс таван толгой-1072” хувьцаа эзэмших болон бусад хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох эрх үүсээд байна.