Монгол Улсын Засгын газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын малчдад олгож буй тусламж, дэмжлэг

Монгол Улсын Засгын газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын малчдад олгож буй тусламж, дэмжлэгийн хүрээнд суманд 80 тн улаан буудай, 9,6 тн гурил, 4,8 тн будаа, долооц 200ш, циолит тэжээл 50ш хуваарилагдан ирсэн.

- Улсын нөөцөөс олгож буй 10 кг гурил, 5 кг будаа малчин өрх бүрд үнэ төлбөргүй олгох

- Малчин өрх бүрд 40 кг-ийн савлагаатай 2 уут улаан буудай (1уут нь 10000 төгрөгийн үнээр) тараах ажлыг ЗДТГазар, багийн Засаг дарга нар 03 сарын 11-нээс эхлэн зохион байгуулж байна.

Тарагт сумын Засаг даргын Тамгын газар