УГИЙН БИЧИГ - УДМЫН ТҮҮХ

"НЭГ ӨРХ -НЭГ УГИЙН БИЧИГ" аяны хүрээнд Засаг даргын Тамгын газар, Тарагт сумын Насан туршийн боловсролын нэгж , Тарагт Соёлын Төв хамтран Угийн бичиг хөтлөх арга зүйг түгээн дэлгэрүүлэх, танин мэдэх, сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, санаа авах, бичих арга зүйг сурталчлан, зохион байгууллаа.

Монгол үндэстэн хүн бүр овог удмаа мэдэж, угийн бичиг хөтлөх, үндэстний түүхт уламжлалыг сэргээн хөгжүүлэхэд иргэн бүрийн үүрэг, оролцоо, хариуцлага маш чухал билээ.

Хүний удмын санг цэвэр ариун байлгахыг эрхэмд үзэж, цус ойртохоос сэргийлэх гол хэрэглүүр бол "УГИЙН БИЧИГ"- ийг айл, өрх бүр хөтөлж хэвшүүлэх юм.

Өрх гэр бүлүүд" УГИЙН БИЧИГ" хөтлөх нь хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшилд өв соёл уламжлалаа дээдлэх, "ГЭРИЙН ТҮҮХЭЭ" номын үсгээр хөтөлсний ачаар Монгол хүн эрүүл чийрэг, цус цэвэр, хүч тэнхээ сайн, биеийн эсэргүүцэл хосгүй байна хэмээсэн байдаг.