ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТАРАГТ СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДАХИН ДУУДЛАГА

ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2023 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Тарагт сумын Засаг Даргын 2023 оны 05 дугаар сарын 08 өдрийн А/57 дугаар Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай захирамжийг үндэслэн дараах 4 нэгж талбарт 2023 оны 05-р сарын 24-ны өдөр газрын дуудлага худалдаа зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дэнчин төлсөн баримт

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

Дуудлага худалдаа явуулах газрын байршил , хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Газрын цахим бирж"-www.mle.mn " вэб сайт болон 95750047 утсаар лавлана уу.