"Өвөрхангай аймаг Тарагт сум" шүлэг

Танай сум жижигхэн гэсэн гэж
Тавьтаргүй нэгэн хэлвэл
Та ингэж хариулаарай!!!
Жижигхэн манай сум жижигхэн 
Жилд дөрвөн улирал өртөөлдөг жижигхэн 
Жалгын жаахан горхи нь рашаан болдог жижигхэн
Жаахан шандаст хүлгүүд нь 
Жороолж явдаг жижигхэн
Дэндүү жижигхэн миний сум
Дээлтэй намхан өвгөд нь цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн судар нь тэмээнд анхаар жижигхэн 
Жижиг гээд жийх юм бол 
Томорч мэдхээр жижигхэн
Жинтэй томоос нь айхгүй 
Толгойн мэдлэгтэй жижигхэн
Жангар гэсэр хөвгүүд нь 
Гурван жил дийлдээгүй жижигхэн 
Аравгархээр морийг нь
Гүйцэх хүлэг олдоогүй жижигхэн 
Авзага хайрхан шүтээнийг нь 
Аавын хөвгүүд нь зорьдог жижигхэн
Монгол түмний морьны их шүтээн нь 
Манайд байдаг жижигхэн 
Жижигхэндээ миний сум жижигхэн 
Арвайн талд нь очоод 
Аллхаад үзээрэй жижигхэн 
Талд нь байгаа малыг 
Тоолоод үзээрэй цөөхөн
Гэхдээ та талыг нь
Алхаад барахгүй жижигхэн 
Гэхдээ та малыг нь
Тоолоод үзээрэй барахгүй
Арын өндөр нуруунд нь 
Гөрөөлөөд үзээрэй гайхна
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг 
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис Богдоос өвлөсөн цээжний омог нь янзаараа 
Гэж хэлээрэй манайхаан....

Д.Билгүүн