Сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь 1964 онд байгуулагдсан, 1975 онд улсын төсвийн байгууллага болсон. Өнөөдөр тус цэцэрлэг нь 4 бүлэгт 90 хүүхдийг хүлээн авч хөгжүүлэн хүмүүжүүлж удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 11, үйлчилгээний ажилтан 3 гэсэн 15 орон тоотойгоор СӨБ-ын үйл ажиллагааг явуулж байна.

Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт төрийн одон медальтай 5, салбарын тэргүүний ажилтан 2, Хөдөлмөрийн хүндэт медальтай 2 ажилтантай. Тойргийн нийт хамран сургах хүүхдийн 70%-ийг сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна.

Цэцэрлэг нь 2000 оноос хойш орон нутгийн болон гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдаж хамтран ажилласнаар хичээлийн байранд засвар хийж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ба хичээлийн байрыг цэвэр бохирын шугаманд холбосон, Хүүхдийн тоглоомын талбайн гадаах орчинг тохижуулсан, малчдын хүүхдийн дунд нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулах сургалтын гэртэй болсон зэрэг ажлуудыг санаачлан хийж ирсэн.

Тайлан.............

1.2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлын тайлан......................

2. 2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын тайлан........................