Сумын танилцуулга
Өвөрхангай аймгийн Тарагт сум нь 1924 онд байгуулагдсан хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу .
Туяа, Арвайн тал, Хүрэмт, Урт, Их булаг, Алтан тал гэсэн 6 багийн 1095 өрхөд 3373 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас 15 ордог. Хүн амын нягтрал 0.9 га
Газар зүйн байршил
Өвөрхангай аймгийн баруун хойд хэсэгт
• Улаанбаатар хотоос 465 км
• Арвайхээр хотоос 35 км зайд байрладаг.
• Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Баянгол, Төгрөг, Хайрхандулаан, Уянга, Гучин-Ус сумтай хиллэдэг
Байгаль, газарзүйн онцлог
Далайн түвшинээс дээш 1200-2000 метрт өргөгдсөн, хангайн нурууны өвөр тал хээрийн бүсд багтдаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой
Цаг уурын нөхцөл
• Хуурайдуу хавартаа салхи ихтэй, зун халуун, өвөл хүйтэн
• 1-р сарын дундаж температур -20с
• 7-р сарын дундаж температур +20с орчим
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 339.5 км кв
ЭДИЙН ЗАСАГ
Орон нутгийн төсөв.
Сумын төсвийн нийт орлого нь 264074.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 246592.5 сая төгрөг, сумын өөрийн орлого 33512.9 сая төгрөгийн орлогоос бүрддэг.
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 264074.1 сая төгрөг байна. Нийт зардлын 62 хувь нь цалин, 6.8 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 26.8 хувийг урсгал шилжүүлэг, 4.4 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 16 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 5995.5 сая , аймгийн төсөвт 2555. 0, нийт 8220.5 төгрөгний татварыг төвлөрүүлсэн.
Хөдөө аж ахуй
Малын бүтэц
Сумын хэмжээнд 275081 толгой малтайгаас 120 тэмээ, 16465 адуу, 9891 үхэр, 138900 хонь, 109705 ямаа байна.
Газар тариалан
Сумын хэмжээнд 28.1 га талбайд төмс тариалж 338.8 тн ургац, 10.01 га-д хүнсний ногоо тариалж 89 тн ургац хураан авч аймгийн хэмжээнд гуравт орж байна.
Инженерийн дэд бүтэц
Зам тээвэр.Сумын нутаг дээгүүр баруун аймгуудыг нийслэлтэй холбосон засмал зам дайран өнгөрдөг.Арвайхээр болон хил залгаа сумд, багийн төвүүдтэй шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж.Төвийн эрчим хүчинд холбогдсон сумын төв дээгүүр 1994 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай
Ус хангамж. Сумын төвд цэвэр усны хангамжийн 3 гүний худаг ажилладаг.Хүн эмнэлгийн худаг 2 тн багтаамжтай усан сантай, нөгөө 2 худаг нь усыг насосоор шууд татаж усыг түгээж байна.
Дулаан хангамж.
Сумын төвд төвлөрсөн уурын зуух 1, Засаг даргын Тамгын газар, Сургуулийн Өмнөх Боловсролын Байгууллага, Эрүүл мэндийн төв, П.Гэндэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагууд бага оврын уурын зуухаар халаалт авч байна.
НИЙГЭМ
Хүн ам
Хүн ам, өрхийн тоо
Үзүүлэлт |
Сумын төвд |
Хөдөөд |
Нийт |
Хүн амын тоо |
806 |
2567 |
3373 |
Нийт эрэгтэй 0-4 нас |
591 62 |
1011 101 |
1602 163 |
5-9 нас |
59 |
85 |
144 |
10-14 нас |
46 |
88 |
134 |
15-19нас |
53 |
113 |
166 |
20-24 нас |
68 |
111 |
179 |
25-29 нас |
48 |
87 |
135 |
30-34 нас |
46 |
93 |
139 |
35-39 нас |
48 |
79 |
127 |
40-44 нас |
41 |
75 |
116 |
45-49 нас |
43 |
54 |
97 |
50-54 нас |
27 |
35 |
62 |
55-59 нас |
18 |
43 |
61 |
60-64нас |
10 |
15 |
25 |
65-аас дээш нас |
22 |
32 |
54 |
Нийт эмэгтэй 0-4 нас |
587 64 |
912 100 |
1499 164 |
5-9 нас |
49 |
84 |
133 |
10-14 нас |
48 |
84 |
132 |
15-19нас |
56 |
89 |
145 |
20-24 нас |
60 |
101 |
161 |
25-29 нас |
44 |
75 |
119 |
30-34 нас |
45 |
64 |
109 |
35-39 нас |
42 |
79 |
121 |
40-44 нас |
39 |
52 |
91 |
45-49 нас |
43 |
53 |
96 |
50-54 нас |
32 |
39 |
71 |
55-59 нас |
18 |
33 |
51 |
60-64нас |
17 |
17 |
34 |
65-аас дээш нас |
30 |
42 |
72 |
Өрхийн тоо |
371 |
610 |
981 |
Суурин хүн ам |
3101 |
||
Түр оршин суугч |
8 |