Арвайнтал баг нь тал хээрийн нутагтай алдарт "Морины их шүтээн"-тэй, түгээмэл тархацтай элс, хайрганы ордтой. Засаг захиргааны анхан шатны нэгж юм. Тус баг нь 157 өрхтэй, 465 хүн амтай томоохон багийн нэг юм.Багийн Иргэдийн Хурлын даргаар Жамбалсүрэн, багийн Засаг даргаар П.Давгадорж нар ажиллаж байна.

Тус баг нь 2017 онд 41296 толгой мал тоолуулсан. Үүнээс:

Адуу-2692

Үхэр-1391

Хонь-22244

Ямаа-14969 толгой мал тоолуулж, өмнөх оноос 3158 малаар өссөн үзүүлэлттэй байна.

Арвайнтал баг нь багийн захиргаатай.

Манай багаас төрөн гарсан алдартнууд:

Улсын сайн малчин, Алтан төлийн эзэн: Д.Содном-Иш

Аймгийн сайн малчин: Д.Пүрэвдорж

Мянгат малчид: Д.Содном-Иш, Д.Пүрэвдорж, М.Алтангэрэл, Т.Очирпүрэв, Ц.Цэрэн, С.Мөнх-Очир