Алтан тал баг нь анх 1956 онд “Алтан тал” нэгдэл нэртэй байгуулагдаж анхны даргаар С.Мигэдсамдан гэдэг хүн байсан. Энэ цаг үеэс өнөөг хүртэл “Алтан тал” бригад баг нэртэйгээр ажил төрлөө явуулж ирсэн. Ажил төрөл буцалсан он жилүүдэд амжилт бүтээлээр олондоо нэрд гарсан хамт олон хувь хүмүүс олноо төрсөн юм. Тус баг нь 122 өрхтэй, 359 хүн амтай. Багийн Иргэдийн Нийтийн хурлын даргаар Ц.Дэчинравдан, багийн даргаар С.Чинзориг, багийн эмчээр Н.Отгонбаяр нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Тус баг нь 2017 онд 32376 мал тоолуулсан. Үүнээс

Тэмээ-16

Адуу-1263

Үхэр-979

Хонь-16363

Ямаа-13755 мал тоолуулсан.

Манай багаас төрөн гарсан алдартнууд:

Баг хамт олноороо 2002, 2003 онд аймгийн тэргүүний багаар,  аварга малчин Т.Сүнгэрэвцоодол, аварга малчин С.Мийшаа, аварга агент худалдааны тэргүүний ажилтан Р.Дондов, аварга малчин, улсын тэргүүний анчин Ё.Болоожав, Ахмад дайчин, Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Х.Цэрэндондов, Ахмад дайчин Ж.Бандаг, Т.Сүнгэрэвцоодол, Д.Хайдав, Н.Чойжиндорж нарын дайчид, аймгийн боловсрол соёлын газрын дарга доктор Б.Мөнхжаргал, аймгийн начин Т.Баяраа, ОУХМастер жудо, самбо бөхийн улсын аварга Ч.Аззаяа, сумын алдарт уяач Б.Галсантогтох, С.Чинзориг, Л.Бадаморги, Ц.Чулуунбат, сумын аварга малчин Ц.Баярсайхан, Ц.Цэрэндэмбэрэл, Б.Мэндсайхан, Ц.Дэмбэрэлцэрэн, Ё.Ням Осор, П.Наранмандах, С.Содномпил, Ш.Отгонпэрлий, сумын аварга тогооч Г.Оюунгэрэл нарын зэрэг бахархууштай хүн олон.