card

Тарагт сумын ИТХурал нь Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах замаар төр засгийн шийдвэрийг иргэдэд хүргэж ажиллах, тухайн орон нутгийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гарган хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй” бодлогыг үндсэн зарчимаа болгон ажиллаж байна. Орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-нь 21 төлөөлөгчтэй ба үүнээс 17 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй. Насны ангиллаар 25-40 настай 5,          40-55 настай 15, 60 дээш настай 1 төлөөлөгч байна.  Боловсролын түвшингээр авч үзвэл дээд боловсролтой 8, тусгай дунд боловсролтой 3, бүрэн дунд боловсролтой 10 төлөөлөгч, 4 хороодтой. ИТХурал нь 7 тэргүүлэгчтэй. Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, багийн иргэдийн нийтийн хурлын дарга 6, жолооч гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар Д.Ламцэрэн, нарийн бичгийн даргаар Ш.Элбэгжаргал нар ажиллаж байна.

1.2019 оны 1 дүгээр улирлын тайлан........................