card

Иргэн аж ахуй нэгжид Сум хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлтэй зээлийн төсөл ирүүлэхдээ:

1.Тухайн оны ЖДҮ-лэл хөгжүүлэх бодлогын хүрээнд: СХС-ийн зээлээр дэмжих үйлдвэрлэл үйлчилгээний тэргүүлэх чиглэлд тусгагдсан чиглэлээр  өөрийн шинээр хийх болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр бичигдсэн хүрэх үр дүн, зорилт нь тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, эрсдлийг туулах талаар тусгасан, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг боловсруулж ирүүлэх 

2.Тухайн иргэн аж ахуй нэгж ньурьд авсан хугацаа хэтэрсэн зээл болон бусад өр төлбөргүй байх, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх,тухайн суманд байнга оршин суудаг бүртгэлтэй байх. Сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлийн 1 удаа олгох дээд хэмжээ 20 сая хүртэл төгрөг, зээлийн хүүгийн  хэмжээ жилд 3 хувь, хугацаа 3 хүртэл жил байна.

Бичиг баримтанд тавигдах шаардлага

1.Зээлдэгчийн анкет

2.Зээлийн гэрээ

3.Барьцаа хөрөнгийн гэрээ

4.Барьцаа хөрөнгийн бичиг баримт эх хувиараа

5.Цахим үнэмлэхний хуулбар/хамтран зээлдэгчийн хамт/

6.Оршин суугаа газрын тодорхойлолт

7.Зээл олгохыг хүссэн өргөдөл

8.Банкинд өр зээлтэй эсэх лавлагаа

9.Бизнес төлөвлөгөө

Зээл олголтын мэдээлэл...................................