card

Манай сургууль 1940 онд 2 багш, 2 ажилчинтай, 56 сурагчидтай Туяа бригадын төвд анх байгуулагдаж байсан. 1954-1955 оны хичээлийн жилд Туяа багийн сургуулиас одоогийн сургууль салбарлаж, Хүрэмт голын хөвөөнд суурьшсан. 1970-1971 оны хичээлийн жилээс 8 жилийн сургууль, 1994-1995 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль болон өргөжсөн. 1995 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн нэрэмжит сургууль болсон. Өдгөө манай сургууль 15 багш мэргэжлийн зэрэгтэй, үүнээс тэргүүлэх зэрэгтэй багш 1, заах аргач багш 14 буюу багш нарын 75 хувь нь мэргэжлийн зэрэгтэй байна.

Манай хамт олон "Хамтдаа хөгжиж, харилцан суралцаж, хамтран бүтээцгээе" уриатайгаар бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хүүхэд нэг бүрийг өөртөө итгэлтэй, бие даан суралцах чадвартай, зөв дадал хэвшилтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Сургуулийн эрхэм зорилго

“Насан туршдаа суралцах, ардчилсан нийгэмд өрсөлдөх, амьдрах чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлнэ.”

Стратеги зорилт

1. Сургалтын чанараа сайжруулж, улсын шалгалтын болон ЭЕШ-ын дүнгээрээ улс, аймгийн дундажаас дээгүүр дүн үзүүлэх

2. Суралцагсдын авъяасыг нээн хөгжүүлж, амьдрах арга ухаанд суралцуулна.

3. Бүтээлч, ур чадвартай багш нартай болох

4. Бага, суурь, бүрэн дунд боловсролын үйлчилгээ үзүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх

Тайлан............

1.2019 оны 1 дүгээр сард хийсэн ажлын тайлан..................

2.2019 оны 2 дугаар сард хийсэн ажлын тайлан.......................

3. 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын тайлан.........................

4. 2019 оны 4 дүгээр сард хийсэн ажлын тайлан.........................

5.2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын тайлан............................